Wednesday, April 24 2024

БНХАУ-аас хуурамч бүтээгдэхүүн авбал гомдол гаргах боломжтой

БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн худалдан авсан иргэд тухайн барааны чанарын асуудалд сэтгэл ханамжгүй бүр хохирч үлддэг.

Тэгвэл тус улсаас энэ асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэхээр ажиллаж байгаа тухай Худалдааны холбооны Фужоу мужийн тэргүүлэгч гишүүн ярьлаа. Хуурамч бараа бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд тус улсын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах комиссын 123-15 тусгай дугаарт гомдол гаргаж болох  ажээ.  Тус гомдлыг комисс 7 хоногийн дотор шийдвэрлэж өгдөг журамтай.Хэрвээ тус улсад аялж байгаа жуулчдад ийм асуудал тулгарвал  маш хурдан шийдвэрлэж өгнө хэмээн Худалдааны холбооны гишүүн хэллээ.

Тус холбоо хэрэглэгчдийн эрх ашгийг хохироосон 87000 хэргийг  2015 оны байдлаар  илрүүлж шийдвэрлэжээ.

Сэтгүүлч Намуун

+ There are no comments

Add yours

You May Also Like: