Монгол залуугийн аялалын тэмдэглэлээс-7

Монгол залуугийн аялалын тэмдэглэлээс-7

Япончууд миний муу гаранд зориулж хөшөө босгосон байна^^ Өнөөдөр л олж харлаашд :> Японд од болчижээ хөөрхий гар минь 😜 уадада 😋

Өнөөдөр ахиад л Япон охинд дурлачихлаа хэхэ. Хавар болоод ч тэр юмуу. Эсвэл би тийм дурламтгай төрлийн залуу юмуу..
(Уг нь үгүйшд)
Тэгсэн яагаад ч юм Японд ирээд их олон Япон охидод дурлаж орхилоо. Ер нь бол яг миний сонирхдог төрлийн охин энэ зурган дээр харагдаж байна хэхэ.. 😍
Нэг тийм төрх болоод байгаа байдал нь яг миний сонирхдог төрлийн охин байгаад байгаа байхгүй юу 🤘
(Надад ийм охид таалагддаг)
Би тэгээд яахав.. Зураг авах хоббитой хүн. Гялс чик чик гээд л зургийг нь авчиж байгаа юм.. :>
Түүнийг ойроос харах гэж хэдэн ч аяга копе босч очиж авч уувдаа. Энд угаасаа нэг копе авбал ахиад хэдэн ч удаа копе ууж болно гэсэн байсан юм. Тэгээд Нээх хөөрхөн очоод копе аягандаа хийлгэх бүрт тэр надруу хараад инээгээд л :> би чинь инээх бүрээр нь догдолдог юм байгааздээ.. Тэрний хувьд бол угаасаа хүн бүртэй л инээмсэглэж харьцах үүрэгтэй хүн. Учир нь тэр ажлаа хийж байна хэхэ. Гэхдээ надад бол зүгээр инээмсэглэсэн нь үнэн саак санагдаад цээжинд гал асаагаад байгаа байхгүй юу 🙂) энэ охин даан ч мэдээгүй л байх хэхэ. Тэгээд л дотроо би чинь баахан юм бодвоо. Жижигхэн цаасан дээр facebook хаягаа бичээд өгчихдөг юм билүү. Хэрэв тэглээ гэхэд намайг тэр facebook-ээр хайж олох боловуу? Надтай чатлах боловуу? Япон Монгол 2 хүн хоорондоо стикерээр харьцаад гоё хөгжилтэй байх байхдаа.. Тэр надтай уулзья гэх боловуу.. Уулзаад тэрэнтэй эхлээд юу хийхүү? Тэр эсвэл нөхөр, найз залуутай боловуу.. Гээд л 🙂) Яаая тэр хэсэгхэн хугацаанд мань нөхөр зүгээр л гэмгүй ажлаа хийж байгаа нэг Япон охинг олж харчихаад өөрийгөө түүнтэй холбоод дотроо дэндүү их юм бодчиж байгаа байхгүй юу 🙂) Би бас тэгж байгаад хөгжилтэй гар байгааздээ 😋😜
Тэгээд л яахав.. тэндээс гартлаа түүнийг харж баясаж байгаад л нууцаар авсан хэдэн зурагтай л гарж ирлээдээ хөөрхий. Маргааш би энэ хотоос явна. энэ охинг ахиж хэзээ ч харахгүй гэж бодохоор яг л энэ гадаа орж байгаа бороо шиг гунигтай санагдаж байна ооё -.-
(энд сая бороо ороод эхэлчихлээ)
Түдээе Японд тохиолдсон хамгийн сайхан мөчүүдийн нэг гэвэл энэ байлаа хэхэ
🤗

Японы баасан гаригийн орой ямар байдаг болохыг мэдмээр санагдаад сая зорьж гараад бяцхан оройн аялал хийгээд ирлээ 🙂 Японы Гудманд шөнө дүүрэн байдаг ил уушын газар гэж байдагдаа. Яагаав кинон дээр их гардаг. Хүмүүс гадаа жижигхэн асар шиг юманд суугаад л сакэ уугаал хоол идээд л байдагшд. Тэр газрыг нь хайж зорьж очиж үзлээ.. Рамэн идэж сакэ уув. Ер нь Японд очвол яг ийм гудманд байдаг асарт нь орой очиж сакэ уунгаа Япон хүмүүсийн аж байдлыг ажиглангаа асарт нь тухтай сууж нэг үзээрэй 🙂 Сая хэсэг ажиглалт хийж суунгаа амьдрал бодож гудмаар гэрлүүгээ алхаж ирлээ.. Ер нь бол бид нэг л дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс. Манайхан баасан гариг их шоуддаг шиг энд ч бас адилхан баасан гаригийг назгар тэмдэглэдэг юм байна хэхэ. Гудмаар дүүрэн хар хар гоонжтой халамцуу инээлдсэн Япончууд хэсэг хэсгээрээ зөрж өнгөрнө. Бүгд инээлдээл их жаргалтай харагдах юм. Салахдаа хэд ч ёсолдог юм нэг нэгэнлүүгээ хараад л бөхөлзөөл баяртай баяртай гээл бөхөлзөөл байгаа зураглал энд тэндгүй харагдана 🙂
Харин Хэт их согтсон болон агсан тавьж буй хүн.. тойрч зогсоод шүлсээ хаяаад тамхи татаж буй залуус гээд нэг тийм бодож байсан төсөөллийн дүр зургаа би хайгаад олж харсангүй ээ.. Үнэхээр Гоё байгааз 🙂
Япон улсад явж байхад хар, шар, цагаан гээд дэлхийн бүх л хүмүүсийг олж харах боломжтой нь их сонирхолтой байдаг хэхэ. Пиво аваад алхаж яваад хүсвэл хүссэн газраа суугаад ууж сууж болно. Яагаад гэвэл газар нь цэвэрхэн болохоор хувцас заваарахгүй^^ Гудманд дуу дуулаад зогсож байгаа хүмүүс зөндөө тааралдана. Хүсвэл тэдний дэргэд суугаад дууг нь сонсоод л пиво уугаал амьдрал бодоол тэгээл суусан ч болно. Энэ чинь л жаргал биш гэжүү^^ Энд сакура цэцэгс одоо л эд дэлгэрч эхэлж байна 😍Гадаа бороо шиврээл.. Чийг үнэртээл сайхан байнаа.. 🙂 Япон улсаа гэж.

Гэнэт босох гэснээ өөрөө зургаа авхуулаагүйгээ санаад үнэн худ пооз аваад гялс даруулсан нь хэхэ 😜 кинон дээр ингээл уйлаал пиво уугаал сууж байдаг биздээ 🙂)

Рамэн 🙂 амт гэж наяс. Бас сакэ барьчиж цаадах чинь 😋

Эмээгийн рамэн амттай байлаа. Иймэрхүү газрууд энд их бий. Хүмүүс зорьж ирж энд суудаг. Хүн ихтэй гудам байна билээ.

Уур савсаал.. Гадаа сэрүүн ч энэ дотор дулаахан^^

Энд ингээд орж үйлчлүүлсэн гадна дотны хүмүүс нэрийн хуудас зэргээ ингээд үлдээчихдэг^^ сайн харвал Монгол хүмүүсийн үлдээсэн юм байгаа л байхдаа хэхэ.

Гаднаасаа иймэрхүү 🙂

Дуу дуулж байгаа 2 🙂 Магадгүй хосууд байх. Их гоё аятай дуу дуулж байсан. 🤗

Японы үдэш намуухаан наамуухан. Учирсан хооёрын боолзоо… Ооё хэхэ

Гэртээ ирээд бас болоогүй пиво уугаад байгаамаа :> Энд пивоны даруулга болгож хатаасан наймаалж иддэг юм билээ.. Амттай гэж жигтэйхэн. Энийг бас идэх их учиртай. Зүгээр нэг хазаад идэхгүй! Зулгааж иднэ. 🙂

Сакэ том савтайгаа 🙂

Хүмүүсийг ажиглаад л 🙂 элдвийг анзаараад л зогсож байгаа Золоо. Та нартаа мэдээлэл түгээж байгаа хүн :> юу бодоод зогсож байгаан болдоо хэхэ. Өнөөдөр орой нэг иймэрхүү өнгөрлөө.

Бичсэн:Zolzaya Enkhjargal Zaya

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.