С.Жавхлан: Монголоор 27 жил тоглолоо

 “Оффшорын эсрэг нэгдсэн хөдөлгөөн”, “Ард түмний онц түр зөвлөл” ТББ-аас санаачлан өнөөдөр “Оффшороос төрөө цэвэрлэе” жагсаал зохион байгууллаа. Уг ТББ нь өнгөрсөн сарын 31-нд жагсаал хийж, татварын нэн хөнгөлөлттэй буюу оффшор бүсэд их хэмжээний мөнгө нуусан төрийн албан хаагчдад хариуцлага тооцох, мөнгийг буцаан авч ирэх шаардлагыг Төрийн өндөрлөгүүдэд хүргүүлсэн. Гэвч шаардлагыг хариуг өгөөгүй тул өнөөдөр дахин жагсаж буй юм.

Жагсаалд оролцогчдод хандан УИХ-ын гишүүн С.Жавхлан үг хэллээ. Тэрбээр “Ардчилсан нам С.Баярцогтоос мөнгөө олж ир, МАН С.Баяраас мөнгөө олж ир. Мөн оффшорт нэр холбогдсон 49 нөхрийн нэрс байгаа. Тэд ч мөн хөрөнгөө оруулж ирэх ёстой. Бүгд гадаад дахь мөнгөө олж ирж, тэрний дараа Ерөнхийлөгчийн сонгууль хийе.Татвар төлөгч хэчнээн хүн байна, татвараа төлөхгүй шүү. Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан хуулиуд хойшоо тавигдсан. Чихэн дээр цэцэг ургуулдаг байсан бол одоо бүр шарилж ч ургахаа байлаа.

Монголын төрийн сэнтийд сууж баялгийг цөлмөж, хүний сэтгэл гаргачихаад олсноо гадаадад нууж байгаа хэсэг луйварчид, тэднийг хамгаалж байгаа бүлэглэлтэй тэмцье, монголчууд аа. Монгол Улсыг алтыг нь аваад хаяж болдог юм шиг үзэж байгаа дарга нартай тэмцье.

Сонгуулиас өмнө оффшорчдоо зарласан, хариуцлага тооцсон, мөнгийг нь эх орондоо авч ирсэн намд Монголын ард түмэн алга ташин баяр хүргэх болно. Тэрнээс өмнө татвараа төлөхгүй, сонгуульд оролцохгүй байхыг уриалж байна” гэлээ.

Сэтгүүлч Г.Намуун

4Comments

Add yours
  1. 4
    Anonymous

    Ulsiin mungu iddeg , heel hahuul avdag , tanil tal ongo zus harsaar amidralaa ood ni tataad yavj bgaa humuus ur huuhedee humuujuuleh, turul sadandaa yu yaridag bol Egtselj harahad hetsuu l bmaar yum

Leave a Reply to Anonymous Cancel reply