Сайн байцгаана уу. Өчигдөр орой төөрөөд хэхэ.. Салхилдаг баатар болоод алхаад явж байтал гэрээ эргээд олдоггүй. Тэгсэн эргүүлийн дугуйтай цагдаа нар явж байхаар нь дуудаад учраа хэлтэл бүгдээрээ ард урд ороод намайг чинь хамгаалаад гэрт хүргэж өгдөг юмдаа :> бүгдээрээ инээгээд л байс хийгээл бөхөлзөөл би ч бас хариу бөхөлзөөл таанкюуу таанкюуу гэсээр байгаал хүргүүлсэндээ. Хөөрхөн байгааздээ. Ер нь цагдаа нар ч гэлтгүй энэ Япон хүмүүс хүнийг хүндэлж хүндэтгэлтэй харьцахдаа мундаг гэж жигтэйхэн улс юмаа.. Өнөөдөр элдэв түүвэр зургуудаар пост оруулж байна. Зураг бүр дээр тайлбар бичсэн байгаа тул зураг бүрийг анхааран үзээрэй^^ Япон улсын сая сая соёлоос миний замд тааралдах өчүүхэн хэсгээс нь л би та нартаа танилцуулж байгаа минь энэ юм шүү 🇯🇵🙏🏻👍та нарт сонирхолтой байгааздээ ? 🤗🤓 заавал үзээрэй хө .

Анзаарсан бол эхний зураг би байх болно ^^ гэснээс Япончууд нээрээ борооны усыг бүрэн ашигладаг улс юм билээ. Гүний усаа болхоор хожуу хэрэг болно гээд аль болох хадгалж үлдээх гэж оролддог юм билээ. Сэргэлэн байгаа биздээ.

Миний өнөөдөр байрлаж буй гэр. Ингээд л болоо. Маргааш эндээс явнадаа.. Японд ер нь байранд нь Паар гэж байдаггүй юм билээ. Яагаад гэж бодож байна 🙂 ? Бодоод үзвэл хариу нь гараад л ирнэ.

Өглөөний цай.

Нөгөө намайг хүргэж яваа цагдаа нар чинь шүү дээ. Би яахав зураг авдгаараа авчиж байгаам чинь хэхэ. Ард бас нэг цагдаа явж байгаа.

Намайг хүргээд ирчихлээ �

Японы оройн гудам. Хог хай даа. Байна уу. 🙂))

Орон сууцны авто зогсоол. 3 машины газар 6 машин зогсож байна.

Бүр том зогсоол. Наяс байгааздээ. Манайд зогсоолыг ингэж л шийдмээр байгаамдаа. Бүр нэг амьдрахад аягүй тав тухтай улс юмаа.

Хүн ам ихтэй болхоор японд газар хамгийн үнэтэй баялагдаа орно. Тэр ч утгаараа жижигхэн газарт хүртэл хөөрхөн зохьцуулаад байшин барьчихна. Хэхэ

Барилгын ажил явагдаж байна. Гаднаасаа бол тэгж харагдахгүй байгааздээ. Үнэн цэмбэгэр ажиллана. Дуу чимээ тоос шороо ч босгохгүй. Биширмээр байгаа юм шүү.

Дугуйн зогсоол. Ингээд түгжиж орхиод явчихдаг хэхэ. Ирээд энэ наана байгаа дөрвөлжин машинд мөнгөө төлөөд дугуйгаа суллаж аваад унаад явна шүү дээ.. 🙂

Дэлгүүрийн үүд. Энгийн л нэг байдаг гудамны дэлгүүр шүү дээ. Гоё байгаа биздээ..

Хаа сайгүй гудманд, айлын хашаанд, сургуулийн хашаанд нь ингээд мандарин ургаад байж байдаг юм билээ � хэн ч авч идэхгүй. Манай хотод ингээд байж байвал маргааш нь шалдан мод байж байх биз 🙂)

Айл болгон хашаандаа мод хүлэмжтэй. Үнэн гоё цэвэрхэн 🙂

Алхаж явахдаа юм хараад л бас юм идээд л ингээд явж өгнө шүү дээ.

Энэ бол хаа сайгүй байдаг нийтийн нойл. Хүүхэдтэй хүмүүс болон хөгшин хүмүүсд зориулсан нойл. Хүүхдийн Памперс сольх ширээтэй. Үнэн унюнибарсал.

Япон ном хойноосоо эхлэж уншигддаг 🙂мэдэхгүй хүн байхгүй биз. Гэхдээ мэддэггүй хүмүүсд бас сонирхолтой байх гээд оруулав.

Татаад хардаа. Хүүхэд нь юун дотор байгааг хэхэ. Зам нь гоё болхоор Япончууд дугуй их унана. Бороо орж байна. Ээж хүүхэд 2

Дугуйн зам хаа сайгүй.

Бүх явган хүний гарц ногоон асах үед янз янзын болжмор жиргэж байгаа дуу гэх мэтчилэн ая дандаа явдаг. Хараагүй хүмүүсд ногоон гэрэл аслаа алхаарай гэж хэлж байгаа нь тэр шүү дээ 🙂

Үндэсний хувцсаа эднийхэн хүүхэд хөгшидгүй их өмсдөг юм билээ..

 
Жижигхэн зүйлд хүртэл сэтгэлээсээ ханддаг болхыг нь эндээс харж болно 🙂
Гар урлал ихтэй. Тиймдээ ч гар урлалын зүйлс нь их үнэтэй зарагддаг 🙂
Энэ мод биш шүү. Төмөр. Гэхдээ байгальдаа зохьцуулж харагдах байдлыг нь яг мод шиг харагдхаар хийсэн нь бас л сэтгэл шүү 🙂
Үмэ(Буйлс) модны цэцэг.
Иймэрхүү зүсээд хаячихсан юм шиг нарийхан нарийхан барилгууд зөндөө 🙂 яагаад гэвэл олдсон газар нь энэ болхоор өөр яах билээ хэхэ.
Хаа сайгүй хоолны газар нь хүссэнээ сонгоод хүссэнээрээ уух боломжтой ийм өөртөө үйлчлэх машинууд байдаг юм билээ. Уугаад л байна хэха
Японд хүн ямар нэгэн юмаа гээхэд.. Явсан газраараа эргээд алхахад гээсэн юм нь тэндээ байж л байдаг гээд боддоо. Хэн ч хүний юмыг авдаггүй. Энд жишээ нь нэг хүүхэд тоглоомоо хаячиж. 🙂 тэгсэн нэг нь ингээд тавьчиж. Ухамсар шүү дээ. Мундаг байгаа биз.
Ийм том барилга. Сүрдмээр харагдаж байна уу. Яг үнэндээ барилгын ажил явагдаж байна. Сайн хардаа 🙂
Нохойныхоо баасны уутыг бариад явж буй нохойтой хүн. Нохой нь баахад баасыг нь авч уутандаа хийгээд хаях ухамсар энэ японд аль эртнээс л байсан 🙂 манайд бол яадаг билээ хэхэ
Япон үндэсний тоглоом
Хэдэн өдөр энэ кеттэй явлаа.. Тоос шороо болсон юм одоогоор алга. Солиотой байгааздээ �

Урсдаг шатны соёл гэж энэ шүү дээ. Яаарч яваа хүмүүсд нэг талдаа зам тавьж өгч байгаа нь энэ. Манайд гэтэл яадаг билээ. АТМ дээр бас яадаг билээ 🙂)

 
Манайхаар бол шөлөндөө гэсэн үг. Их амттай
Япон үндэсний хувцсаараа гоёсон Япон охид
Колонк. Ажилчид нь гараа үргэлж ардаа эсвэл урдаа авчихсан үйлчлүүлэгчтэй ёстой л хаантай харьцаж байгаа мэт хүндэлж харьцана шүү дээ. Япончуудаа гэж �
Хотоосоо илүү хөдөөнөө их тайван сайхан юм билээ. Айл болгон гадаанаа ийм ногооны талбайтай. Гэхдээ хөдөө нь хүртэл дэндүү хөгжчихсөн юм юмтай сайхан юм билээ. Сайхан ард түмэн юмаа 🙂
За түр баяртай.
2017.3.28

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.