Сайн уу.  Миний аялал үргэлжилсээр л байна. Би одоо өөр хотруу явах гээд Дэлхийн хамгийн хурдан галт тэргийг хүлээгээд сууж байна. Энд Галт тэрэгийг 1 цаг хүлээх бололтой. Тэр хооронд утсаа цэнэглээд эргэн тойрондоо жаахан нүд хийгээд авхаас хэхэ 🙂 Надад зөндөө их та нарт сонирхуулах зүйлс байгаа шүү :> Японд хамгийн гоё нь хурдны галт тэрэг байдаг болхоор дархан, эрдэнэт, хөвсгөл гэдэг ч юмуу. Тийм хол хол газруудаар өдөрт нь хэд хэдээр нь очоод аялах боломжтой байдаг нь наяс юмаа. Бороо орж байсан хүйтэн хотод явж байгаад цагын дараа л гэхэд шал өөр халуун нартай хотод ирчихсэн явж байх жишээний.. ^^ Хурдны галт тэргэнд байн байн шүлсээ залгихгүй бол чих дүнгэнээд онгоцонд явж байгаам шиг сонин болчихдог гээд боддоо 🙂) дэндүү хурдан явж байгааздээ (╹◡╹)
Энд настай эмээ нар их загварлаг хувцаслахаас гадна нүүрээ байнга буддаг юм билээ.. Яагаад гэвэл нүүрээ будаад тольны өмнө сууж байхад сэтгэл сэргэдэг гэнэ л дээ 🙂 өөрийгөө хөөрхөн болж байгааг хараад эмээ нар амьдрах урам авдаг гэсэн үг. Ингээд анзаараад л байхад энэ улс улам л гайхалтай санагдаад байх юм. Бас нэг сонин дуулгахад Японоос нэг iphone авсан чинь дуу нь хаагддаггүй юм байна. зураг авхаар чик чик гээд дугараад хэцүү юмаа хэхэ. Яагаад үйлдвэрээсээ ингэж хийгддэг юм бол гэсэн чинь над шиг гаруудыг нууцаар зураг авхуулахгүй гэж ингэж хийдэг гэнэ. Энэ японд бас гаж донтон их байдаг болхоор тэднийг зураг авхуулахгүй гэж тэгж хийдэг гэнэ. Мундаг байгааздээ. Би та нарт зураг үзүүлэх гээд их л хичээж зураг авч байгаа шүү. Чик чик гээл 🙂) . ^^

Японд өглөө оройгүй л аялаж яваа миний хувьд одоогийн байдлаар гудманд согтуу япон залуутай нэг ч таарсангүй. Яаж ч согтсон бай япончууд сүүлийн метро зогсохоос өмнө гэртээ амжиж харьдаг гэнэдээ. Мөнгөтэй хэрнээ таксидах тийм ч хүсэлгүй. Нарийндаа биш зүгээр л амьдралын ухаантай хүмүүс бололтой. Гудманд залуус нь зам хаагаад манайхан шиг хөндлөн алхахгүй. Аль болох хүнд зам тавьж өгөөд цуваад явчихна хэхэ. Бүр багаас нь тэгээд хүмүүжүүлчихдэг 🙂санаандгүй мөрлөх байтгуай зүгээр шүргэх төдийд л том жижиггүй бөхөлзөөл уучлалт гуйгаад эхлэнэ. Үнэн хүнлэг байгааздээ. Нэг бодлын ядаргаатай ч юм шиг.
япончууд Залуудаа мөнгөгүй юм шиг л мөнгөө цуглуулаад зогсоо зайгүй шоргоолз шиг ажилж өгнө. Насны эцэст харин хуримтлуулсан мөнгөөрөө аялаж өгдөг хүмүүс^^ тэдний тухай бичье гэхээр л өөрийн эрхгүй соёлых нь талаар биччих гээд болохгүй юм. Дэндүү соёлтой ард юмаа . Лийптэнд багтах зай хангалттай байсаар байхад суухгүй шүү дээ.. Метронд хүртэл 8 хүн суух боломжтой сандал дээр 4 хүн л суучихна. Тэдний дунд суудал байгааг харсан хэрнээ хэн ч очиж суухгүй зогсоод л яваад байна. Хэн нэгний утас дугархад босоод метроны бүхээгнээс гараад хүнээс холдож 2 бүхээгний дунд очиж ярьна. Хүний нүдрүү эгцэлж бараг харахгүй. Метронд хүүхэд нь уйлхад шууд эхний зогссон буудал дээр хүүхдээ тэврээд буучихна. Бусдад саад болохгүй гэж тэр шүү дээ.. -.-
Энд өглөө бүр нэг танил дуу явна. Хогны машины дуу хэхэ. Манай хотод дугараад байдаг тэдгээр хогны машинуудыг япончууд бидэнд тусламжаар өгсөн гэж санагдаж байна. 🙂 тэгээл надад тийм танил сонсогдсон юм билээ
Маск моданд ороод байгаамуу гэлтэй маск их зүүдэг улс юм. Хөнгөхөөн ханиад хүрхэд л маск аваад зүүчихнэ. Хүмүүсийн дунд Найтааж ханиаж байгаа японыг би нэг ч харсангүй. Японд унадаг дугуйтай осол гардгын 90-ээд хувь нь гадаад хүмүүстэй мөргөлдсөн олс байдаг гэнэ. Дугуй унаж яваа хүн Дугуйтай явж байна шүү гээд хонхоо дугаргахад гадны хүмүүс сандарсандаа хайчхаа мэдэхгүй 2 тийш татганаж байгаад дугуйтай мөргөлдчихдөг гэнэ хэхэ. Харин япончууд хойноос нь ирж яваа дугуйтай хүний хонхыг нь сонсоод хаашаа ч хөдлөлгүй чигээрээ л алхаад явдаг байна. Тэгснээр дугуйтай хүн түүнийг тойроод л явчихна 🙂 ийм асуудалгүй, Суралцмаар энгийн ойлголцол энд маш их юм.  😜 Доороосоо халуу дүүгээд л сууж яваа нь энэ. Хүйтэнд доороосоо халаад метронд сууж явна гэдэг үнэн тухтай юм билээ ^^
Өдрийн хоол )^o^( СҮШИ
Би Дахиад л өөр хотод ирчихсэн зугаалж явна 🙂 миний байгаа энэ газраас 100 гаран км-ын цаана Солонгос улс байгаа гээд боддоо хэхэ. японд хоол иднэ гэдэг том соёл юмаа. Хоол идээд босч байгаа япончуудын ширээг хархаар үнэн цэгцтэй цэвэрлээд босоод явчих юм.

Сүши гэснээс японд эртнээс сүшиг зөвхөн эрэгтэй хүн л хийдэг учиртай байж. Учир нь эрэгтэй, эмэгтэй хүний биеийн дулаан өөр байдаг шүү дээ. эмэгтэй хүний бие илүү дулаан байдаг учраас тэр.
Загас өөрөө хүйтэн цустай амьтан. Тэгхээр энгийнээр хэлхэд халуухан хүмүүс буюу эмэгтэйчүүд сүши хийж болдоггүй байна. Хэхэ. Сонирхолтой байгааз 🙂за би аялалаа үргэлжлүүллээ ^^ өдрийг сайхан өнгөрүүлээрэй

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.