Орон сууцны үнэ 0,17 хувиар өсчээ

Орон сууцны үнэ 0,17 хувиар өсчээ

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн  судалгааны 2017 оны 3-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар өнгөрсөн гуравдугаар сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1,01 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас нэг хувиар өссөн гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ нь өмнөх сараас 0,17 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны 3-р сарын үр дүнтэй харьцуулахад 3,34 хувиар буурсан байна. Үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 1,15 гарсан. Энэ нь өмнөх сараас 0,98 хувиар өссөн байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0,61 хувиар буурсан хэвээр байна.

Хуучин орон сууцны үнийн индекс 0,91. Суурь үеэс 8,7%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0,99 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6,10 хувиар буурсан үзүүлэлт юм.

ҮзүүлэлтЕрөнхийШинэ о/сХуучин о/с
Индекс1,011,150,91
Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/1,0%15,4%-8,7%
Өмнөх сартай харьцуулахад0,17%0,98%-0,99%
Оны эхэнтэй харьцуулахад0,10%-0,06%-1,04%
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад-3,34%-0,61%-6,10%
Сэтгүүлч Г.Намуун

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.