Saturday, April 20 2024

Хариуцлагагүй байдалдаа уучлалт гуйлаа

 АНУ-ын иргэний агаарын тээврийн “United Airlines” компанийн ажилчид ням гарагт Чикаго Луисвилл чиглэлийн онгоцноос Дэвид Дао гэх зорчигчийг хүч хэрэглэн цусыг нь гоожуулан чирч буулгасан нь олон нийтийн цахим сүлжээнд шуугиан тариад байгаа юм. Уг  бичлэг цахим орчинд түгсний дараа тус компанийн мэдээллээ.

“United Airlines” компани тухайн өдөр алдаа гаргаж онгоцны зорчигчийн тооноос илүү тасалбар заржээ. Зорчигчдоос тус компани  сайн дураараа буух эсэхийг асууж 800 ам.доллар амлажээ. Гэвч тэдний хүсэлтийг зорчигчид хүлээж аваагүй учраас зорчигчийг сонгож буулгахаар болсон байна. Тэд зорчигч Дэвид Дао эмчийг сонгожээ.  Гэвч тэрээр  “Би гэртээ харимаар байна” хэмээн буухыг хүсээгүй  учраас  хүч хэрэглэн буулгажээ.

“United Airlines” компаний   гүйцэтгэх захирал Оскар Муноз буулт хийж, албан ёсоор уучлал гуйж байгаагаа Мягмар гарагт зарласан юм. Мөн тухайн онгоцонд зорчиж байсан бүх хүмүүсийн тасалбар худалдаж авсан зардлыг бүрэн буцаан төлж, гэмээ цайруулахаар болжээ. “Washington post” цахим хуудсанд мэдээлснээр энэхүү мэдээг “Sina Weibo” цахим хуудаснаас өчигдөр орой гэхэд 160 сая хүн уншиж,  97 мянган хүн твиттерт сэтгэгдлээ үлдээжээ.

Сэтгүүлч Г.Баясгалан

 

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: