ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл маргааш дуусна

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн ЭЕШ-ын бүртгэл дуусахад нэг хоног үлдлээ. Өнөөдрийн байдлаар бүртгэл 94 хувьтай байна гэж Боловсролын Үнэлгээний төв /БҮТ/-өөс мэдээллээ.

Монгол хэлбичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар 2017 оны 02 дугаар сарын 01-ны өглөө 09:00 цагт эхэлж, 2017 оны 4 дүгээр сарын 14-ны орой 18:00 цагт дуусна. Online бүртгэл www.eec.mn цахим хуудсаар явагдаж байна.

Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn вебсайтын “шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно. Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудасыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2017 оны 05 сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна.

Сэтгүүлч Баясгалан

+ There are no comments

Add yours