Ардчилсан намын бүлгээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус бүлгээс төсвийн тодотголын зарим асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Мэдээллийн үеэр бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Төсвийн тодотгол ОУВС-гийн шаарлагаар гэх нэрийн дор кнопдсоор байгаад батлах юм шиг байна. АН бол сөрөг хүчин. Гэхдээ бид бүгдийг үгүйсгэх гээд байгаа зүйл байхгүй. Нийгмийн бүх давхрагад нөлөөлсөн шийдвэр гаргаад байгаа учраас бид УИХ-ын чуулганаас завсарлага авсан.

 Энэ хугацаанд Сангийн сайдтай уулзсан. Хүүхдийн мөнгийг 60 хувь болгож бууруулаад одоо 40 руу шахаж байгааг нь боль гэж хэлсэн. 70 мянган хүүхдийн зөрүү 17 тэрбум төгрөг. Хүүхдээрээ эдийн засгийн өсөлтөө нөхүүлэх хэмжээнд хүрчихсэн юм уу. 17 тэрбум төгрөг дээр Чойжилсүрэн сайд махийсан. Монгол Улсын санхүү, эдийн засгийн эрх мэдэл Чойжилсүрэн гэдэг Сангийн сайдын эрх мэдлээс гарсан байна. 70 мянган хүүхдийнхээ асуудлыг өөрсдөө шийдэх эрхгүй болж байгааг нь харууллаа. Хүүхдийн мөнгөнд 200 тэрбум төгрөг зардаг. Монгол улс 200 тэрбум төгрөгөөр ядуурчихаагүй байна. Хүүхдийнхээ эрх ашгийг хасч байгаад эсэргүүцэж байна.

 Тэтгэврийн насыг нэмж ,өөрсдийнхөө улс орны нөхцөл байдлыг бодолцолгүйгээр дэндүү хатуу бодлого баримталж байна. Хос хөдөлгүүртэй машины татварыг нэмж байна. 25-хан мянган төгрөгийн татвар шүү дээ гэж байна. Гэтэл 375 мянган төгрөгөөс 5 сая хүртэлх төгрөгийн татварыг нэмж байна. Нэг өгүүлбэрээр хэлбэл Монгол Улс гадныхантай хамтарсан шогийн бодлого руу орлоо. Харамсалтай нь Засгийн газрын хөтөлбөр биш юм байна. ОУВС-гийн шахалтаар явж байгаа төсвийн тодотгол гэдэг нь ойлгомжтой байна” гэлээ.

Сэтгүүлч Баясгалан

Сэтгэгдэл үлдээх

4 thoughts on “Д.Эрдэнэбат: 17 тэрбум төгрөг дээр Чойжилсүрэн сайд махийсан”
  1. Чойжилсүрэнд ер нь төгссөн сургууль ном байдаг юм боловуу,чааваас боловролсоод байх юм байхгүй байхаа,намд хандив өгсний шанд сайдын суудал бэлэглээ биз,иймэрхүү малаар бүхэл бүтэн улсын сан хөмрөгийг атгуулах ч гэж дээ,энэ хүнээс сайхан юм хүлээх хэрэггүй ээ

  2. Олон хүүхэдтэй аргаа барсан айл шиг,ядарсан төрийг яаана да

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.