Нүүрсийг хийжүүлж цахилгаан үйлдвэрлэнэ

Монгол Улсын Эрчим хүчний яам болон Бүгд Найрамдах Сингапур улсын “По Голден Гэр Ресурсес” компани “Нүүрсийг хийжүүлж, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тухай” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

“По Голден Гэр Ресурсес” компанийн ерөнхий захирал По Кай Пин хэлэхдээ “Нүүрсийг хийжүүлэх үйлдвэр барьж, хийг импортлох, экспортлох чиглэлээр Эрчим Хүчний Яамтай хамтран ажиллахтай баяртай байна” гээд урьдчилсан ТЭЗҮ-г гардуулж өгөв.

Сэтгүүлч Баясгалан

 

+ There are no comments

Add yours