Наадмыг 2.7 тэрбум төгрөгөөр тэмдэглэнэ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хуралдаанаар баяр наадмыг зохион байгуулах төсөв, Үндэсний сурын харваачдад улсын цол олгох тухай, төрийн хүндэтгэлийн концертыг хэрхэн зохион байгуулах зэрэг асуудлыг авч хэлэлцлээ.

Баяр наадмыг зохион байгуулах салбар хороодоос нийт 4 тэрбум 376.5 сая төгрөгийн зардлын санал ирүүлснээс наадмын нийт төсвийг 2 тэрбум 769.9 сая төгрөг байхаар тооцсон байна.  Уг төсвийн зардлыг хэлэлцээд, Монгол Улсын Шадар сайд ирэх долоо хоногийн  Засгийн газрын хуралдаанд өргөн мэдүүлэхээр болов.

Төрийн хүндэтгэлийн концерт, наадмын нээлт, хаалтыг УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулахаар боллоо.

Сэтгүүлч Гэрлээ

6Comments

Add yours
  1. 2
    Dorli

    3тэрбумаар жаргаж цэнгэснээс зүгээр байсан нь дээр,үлдэх юү байды

  2. 3
    Хэрүүлч

    Яахаараа ч тийм их мөнгө болдог юм ,шилэн данс нь хаана байдаг юм

  3. 4
    Зочин

    За боль боль хоосон ,данс нь улайсан гэчхээд ингэж тансаглаж яадаг юм бэ

  4. 5
    Зочин

    Ядуу улсууд баярлаж цэнгэхдээ хамгийн дуртай байдаг гэж үнэн юм даа,хоосон ард түмнийг түр ч атугай зовлонг нь мартуулж баяр наадам,зугаа цэнгэл ихээр хийлгэдэг бодлого байдаг гэсэн,үнэн юм даа,та нар тэр өнлөр хөгжсөн япон солонгосыг хар,хаана тэгж улс даяараа төсвөөс мөнгө гаргаж баяр наадам хийгээд байна,ямар ч тийм тшм баяр наадам алга тэд нарт

  5. 6
    Зочин

    Ядуу улсууд баярлаж цэнгэхдээ хамгийн дуртай байдаг гэж үнэн юм даа,хоосон ард түмнийг түр ч атугай зовлонг нь мартуулж баяр наадам,зугаа цэнгэл ихээр хийлгэдэг бодлого байдаг гэсэн,үнэн юм даа,та нар тэр өндөр хөгжсөн япон солонгосыг хар,хаана тэгж улс даяараа төсвөөс мөнгө гаргаж баяр наадам хийгээд байна,ямар ч тийм баяр наадам алга тэд нарт

Leave a Reply to Dorli Cancel reply