Их сургуулиуд босго оноогоо зарлалаа

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёр хоногийн дараа өндөрлөнө. Шалгалт ирэх зургадугаар сарын 14-ний өдөр орон даяар эхлэх юм. Үүнтэй зэрэгцэн томоохон их, дээд сургуулиуд босго оноогоо зарлажээ.

Тодруулбал, Санхүү эдийн засгийн дээд сургууль 620 хэмээн босго оноогоо хамгийн өндрөөр тогтоожээ. МУБИС-ийн босго оноо 560-600, МУИС, АШУҮИС, ХУИС тус бүр 560 гэж тогтоосон бол ХААИС 500, ШУТИС 440, СУИС 400-420, ОТИС- 400-500 байна. Түүнчлэн Мандах бүртгэл дээд сургууль 400, Дотоод хэргийн их сургууль 580, Төмөр замын дээд сургууль 550 байна.

Сэтгүүлч Намуун

+ There are no comments

Add yours