Наадмыг 2.7 тэрбум төгрөгөөр тэмдэглэнэ

Наадмыг 2.7 тэрбум төгрөгөөр тэмдэглэнэ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хуралдаанаар баяр наадмыг зохион байгуулах төсөв, Үндэсний сурын харваачдад улсын цол олгох тухай, төрийн хүндэтгэлийн концертыг хэрхэн зохион байгуулах зэрэг асуудлыг авч хэлэлцлээ.

Баяр наадмыг зохион байгуулах салбар хороодоос нийт 4 тэрбум 376.5 сая төгрөгийн зардлын санал ирүүлснээс наадмын нийт төсвийг 2 тэрбум 769.9 сая төгрөг байхаар тооцсон байна.  Уг төсвийн зардлыг хэлэлцээд, Монгол Улсын Шадар сайд ирэх долоо хоногийн  Засгийн газрын хуралдаанд өргөн мэдүүлэхээр болов.

Төрийн хүндэтгэлийн концерт, наадмын нээлт, хаалтыг УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулахаар боллоо.

Сэтгүүлч Гэрлээ

6 thoughts on“Наадмыг 2.7 тэрбум төгрөгөөр тэмдэглэнэ

  1. 3тэрбумаар жаргаж цэнгэснээс зүгээр байсан нь дээр,үлдэх юү байды

  2. Яахаараа ч тийм их мөнгө болдог юм ,шилэн данс нь хаана байдаг юм

  3. За боль боль хоосон ,данс нь улайсан гэчхээд ингэж тансаглаж яадаг юм бэ

  4. Ядуу улсууд баярлаж цэнгэхдээ хамгийн дуртай байдаг гэж үнэн юм даа,хоосон ард түмнийг түр ч атугай зовлонг нь мартуулж баяр наадам,зугаа цэнгэл ихээр хийлгэдэг бодлого байдаг гэсэн,үнэн юм даа,та нар тэр өнлөр хөгжсөн япон солонгосыг хар,хаана тэгж улс даяараа төсвөөс мөнгө гаргаж баяр наадам хийгээд байна,ямар ч тийм тшм баяр наадам алга тэд нарт

  5. Ядуу улсууд баярлаж цэнгэхдээ хамгийн дуртай байдаг гэж үнэн юм даа,хоосон ард түмнийг түр ч атугай зовлонг нь мартуулж баяр наадам,зугаа цэнгэл ихээр хийлгэдэг бодлого байдаг гэсэн,үнэн юм даа,та нар тэр өндөр хөгжсөн япон солонгосыг хар,хаана тэгж улс даяараа төсвөөс мөнгө гаргаж баяр наадам хийгээд байна,ямар ч тийм баяр наадам алга тэд нарт

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.