Энэтхэг улс 741 сая ам. долларын эм болон эрүүл мэндийн бусад хэрэгсэлийг ЮНИСЕФ-ийн хөтөлбөрүүдэд нийлүүлсэн амжилтаар жагсаалтын тэргүүн байрт бичигдлээ.
Энэ байгууллагатай 10 сая ам. доллараас давсан борлуулалт хийсэн бусад орнуудад Их Британи, Нидерланд, Люксембург, Чад болон Герман зэрэг багтаж байна. ЮНИСЕФ-д хүрч, нөлөөлж чадсан Энэтхэг улсын энэ амжилт нь гагцхүү түншлэлээр дамжин хэрэгжжээ хэмээн “Нийлүүлэлтийн Жилийн Тайлан –2015”-д бичжээ.
Энэтхэг улсыг тэргүүн зэргийн амжилтанд хүрэхэд Ажана Фарма, Ауробиндо Фарма, Бафна Фармасьютикалс, Садила Фарма, Сипла, ФДСи, Мялан Лабс, Пирамал Энтерпрайсес, Ранбакси Лабс, Симаксо Кемикалс, Сан Фарма Индастрис зэрэг тус улсын эм, эмнэлэгийн тоног төхөөрөмжийн томоохон компаниуд чухал үүрэг гүйцэтгэжээ хэмээн дээр дурьдсан тайланд дурьджээ.
Сэтгүүлч Гэрлээ
enetxeg emiig xamgiin muu ,xymdxan gedeg bish biluu
manaid enetxegiin xamgiin xymd muu emnuud orj irdeg shuu de
manaid tegvel yagaad enetxegees xamgiin xymdxan muu emnuud orj irdiin be,uilchilgee ch taaruuxan sangddag,nadad l lav
xymdxan boloxoor manai emiin xudaldaaniixan avch irj shaxdag bailgi