Санаатайгаар бороо оруулахад 420 сая төгрөг зарцуулна

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Төсвийн тодотголыг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг сайжруулах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулсан. “ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд уул уурхайгаас  төсвийн орлогын хамаарлыг бууруулах, нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулахаар төсвийн тодотголын төсөлд тусгасныг танилцуулав.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар БОАЖ-ын сайдын багцад зориудаар бороо хур оруулах зориулалтаар газрын генераторын түлш 500, борооны 1000 пуужин авахад 420 сая төгрөг нэмж тусгах санал гаргасныг олонхи дэмжлээ. Харин Б.Пүрэвбаатар гишүүн БОАЖ-ын сайдын багцын 1.2 тэрбум, ХХААХҮ-ийн сайдын багцын 15.2 тэрбум төгрөгийн урсгал зардлыг хасах санал гаргасныг олонх дэмжсэнгүй.

Сэтгүүлч Гэрлээ

3Comments

Add yours
  1. 2
    zorigoo

    yg odoo asuudlaa xurdan shiidej boroogoo oruulaasai,tsuljilt xuuraishilt xudoo gadaagui aimaar bainaa

+ Leave a Comment