Оффшорын эсрэг лобби бүлэг байгууллаа

ӨнөөдөрУИХ-ын гишүүн Т.Аюурсайхан  оффшорын эсрэг лобби бүлэг байгуулсан талаар УИХ-ын даргад өргөх бичгээ барьсны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр ” УИХ дээр оффшорын эсрэг буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. Энэ хууль гарсны дараа лобби бүлгийн зүгээс хэрэгжилтийг хангах, гадаадын хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж оффшор бүсэд байгаа мөнгөний эх үүсвэрийг шалгуулах, татан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах болно” гэдгийг онцоллоо. Тус бүлэгт УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, Н.Учрал, Б.Билэгт нар нэгджээ.

Мөн “Лобби бүлэг “Эдийн засгийн хууль бус ажиллагаатай тэмцэх түр хороо” байгуулахаар ажиллаж байна. Түр хороо байгуулах тогтоолын төслийг удахгүй өргөн барина. Оффшорын эсрэг ажиллах нь улс төрийн намуудын нэг нэгнээ унагах тэмцэл байх ёсгүй. Нам харгалзахгүйгээр хууль бус мөнгөний эргэлттэй тэмцэх болно” хэмээв.

Сэтгүүлч Намуун

2Comments

Add yours

Leave a Reply to Irgen Cancel reply