Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэнгүй

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

2017 оны төсвийн тодотголын хамт өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд Засгийн газар Концессын гэрээ байгуулахдаа салбарын яамдаас санал авдаг байхаар тусгасан гэдгийг БСШУС-ын сайд Ж.Батсуурь танилцууллаа.

Байнгын хороон дарга Т.Тэрбишдагва Концессын гэрээ байгуулахад яамдын саналыг тусгах шаардлагагүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд хуулийн төслийг санаачлагчид нь буцаах санал гаргасан ч олонх дэмжсэнгүй. Гишүүдийн гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэж, Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Сэтгүүлч Баясгалан

+ There are no comments

Add yours