Д.Мөнхгэрэл: Миний зээл бараг тэрбум төгрөг хүрэх гээд байна

“Өргүй монголын төлөө 218.1 үндэсний хөдөлгөөн”-өөс өнөөдөр “ХасБанк”-д шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тэд төгрөгийн ханшийн уналтаас болж орон сууц зээлээр авсан иргэд өнөөдөр авсан байраа хэд дахин нугалж төлж байгааг эсэргүүцэж байгаа юм байна.

ХасБанк-аас зээл авсан Д.Мөнхгэрэл “200 сая төгрөгөөр байр авахаар урьдчилгаа 40 сая төгрөгийг төлөөд үлдсэн 160 төгрөгийг банкнаас зээлэхээр болсон. Тэгээд 2011 оны долдугаар сард ХасБанк-аас 160 сая төгрөгийн зээл авах хүсэлт тавьсан. Банкнаас зээл батлагдаад доллараар гарчихлаа гэсэн. Харин би зээлээ яг хуваарийн дагуу сар бүр тогтмол 6 жил төлөхөд өнөөдрийн байдлаар 200 мянган доллар төлсөн байна. Одоо би цаана нь дахиад 108 мянган долларын өртэй болчихоод байна. Төгрөгийн ханшийн уналтаас болж би маш их алдагдалд орж байна. Долларын зээл монголчуудыг туйлдуулж байна. Хэрвээ Монголд бүх юм төгрөгөөрөө шийдэгдсэн бол би ийм байдалд хүрэхгүй байсан. Надтай адил асуудалтай олон хүн байгаа, тэднийг би төлөөлж ярьж байна. Миний зээлийн үлдэгдэл 108 мянган ам.доллар. Гэхдээ цаашдаа хүүтэйгээ явсаар би энэ зээлийг төлж дуусахад миний зээл бараг тэрбум төгрөг хүрэх гээд байна. Иргэний хуулийн 218.1-ийн дагуу зээл авсан өдрийнхөө ханшаар төлөх гэхээр банкнаас үүнийг эсэргүүцэж одоо байгаа ханшаар төл гээд байгаа. Цаашдаа би шүүхэд хандана гэж бодож байгаа.Монгол Улсын Иргэний хуулийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заажээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр “Өргүй монголын төлөө 218.1 үндэсний хөдөлгөөн”-ний тэргүүн Б.Төмөрдөш хэлэхдээ” ХасБанк бол 100 хувь оффшор банк. Өөрөөр хэлбэл даян дэлхийн хулгайч нар Монголыг эзэнгүйг далимдуулж өндөр хүүтэй мөнгө хүүлээд байж байна. Дотоодын болон гадаадын оффшорчдын бүрэн мэдэлд манай улс орчихоод байна. Дөнгөж сая Засгийн газар Евро бондын 600 сая долларын зээлийг Хуралдай бонд гэдэг нэрээр шинэчилж зээл сунгалаа гээд байгаа. Ам.доллар 1250 төгрөг байхад Сү.Батболдын Засгийн газар 600 сая доллар буюу 784 тэрбум төгрөгийн зээл авсан. Төгрөг 1250 байхад авсан 780 тэрбум төгрөгийн зээлийг 1.5 их наяд болгож дахиад 5.75 хувийн хүүг нь 8.75 хувийн хүүтэй болгож сунгачихаад гавьяа байгуулсан юм шиг сууж байна. Ирээдүйд ам.долларын ханш 3000, 4000 болоод ирэхээр энэ зээлийг бид төлж чадахгүй. Чингис Бондын 4.1 хувийн хүүг өнөөдөр ханшийн уналтаар тооцоод үзэх юм бол жилийн 89 хувийн зээл болчихсон явж байгаа. Тэд Монголын хууль эрх зүйн орчныг нулимаад Иргэний хуулийн заалтыг тоохгүйгээр зөрж харилцагч болон зээлдэгчдэд дарамт өгөх маягаар сөрөг нэхэмжлэл гаргаж, аваагүй зээлийг нь төлүүлэхээр улайрч байна” хэмээн мэдэгдлээ.

Сэтгүүлч Гэрлээ

9Comments

Add yours
  1. 9
    Зочин

    Гадаадын банкнууд хурдан орж ирээсэй Bank of China нь байна уу,юу нь байсан яахав,Готов нь авна уу Мятав нь авна уу хамаа алга,энэ муусайн олигархиудын банкнууд бүгд дампуурвал таарна

Leave a Reply to nymbaatar Cancel reply