Өнөөдөр 18.00 цагийн орчимд Төв аймгийн Алтанбулаг сум дахь Тавантолгойн цэргийн ангийн  сургалтын төвөөс цааш 10 орчим км-т  дадлага сургууль хийж байсан цэргүүдийн гранат дэлбэрч хоёр цэргийн алба хаагч нас барж, найман цэрэг шархадсан ноцтой осол гарчээ.

Өнөөдөр 2016-2017 онд батлагдсан сургалт бэлтгэлийн төлөвлөгөөны дагуу хээрийн сургалт дадлага хийж байх үеэр харамсалтай осол гарч, хоёр хүн амиа алдаж, найман хүн шархадлаа.

Зэвсэгт хүчний жанжин штабын 350 дугаар ангийн хээрийн сургалт дадлага явагдах үеэр байлдааны гранатыг цэнэгтэй нь холбох үед ахмад М ахлан ажиллаж байсан. Харамсалтай нь тодорхойгүй шалтгааны улмаас байлдааны гранат дэлбэрсэн гэх мэдээлэл бидэнд ирсэн.

Уг дэлбэрэлтийн үеэр ахлагч, байлдагч А, М нар газар дээрээ нас барж, 8 хүн шархадсан. Энэ дагуу Цэргийн төв эмнэлэг дээр яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна. Ослын мэдээллийг Батлан хамгаалах яамны сайд тэргүүтэй холбогдох албаныханд хүргүүлж, чиглэл авсан байгаа.

Ослын шалтгааныг тогтоохоор шуурхай комисс ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб болон холбогдох байгууллагууд хамтарч шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа. Эцсийн дүгнэлт гарсны дараа тодорхой мэдээлэл хийнэ хэмээн Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар мэдээлэл хийв.
Осол болсны дараа эмнэлгийн бүрэлдэхүүн яаралтай тусламж үзүүлсэн. 19 цаг 50 минутын үед шархадсан цэргүүдийг  хүлээн авч 20:05 цагт сүүлийн албан хаагчийг эмнэлэгт хүргэсэн.
Одоогийн байдлаар хоёр цэргийн албан хаагч яаралтай хагалгаанд орж байна. Бусдынх нь биеийн байдал тогтвортой, амь насанд аюулгүй байгаа. Эмнэлгийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна хэмээн Цэргийн төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Т.Сүхбаатар мэдээллээ. Шархадсан цэргийн алба хаагчдын ар гэрт ослын талаар мэдээлэл хүргээд байгаа аж.

Сэтгүүлч Гэрлээ

Сэтгэгдэл үлдээх

3 thoughts on “Байлдааны гранат дэлбэрч хоёр хүний амь нас эрсэдлээ”
  1. xariutslagaa xuleej chadax uu,Batlan xamgaalax yam Baterdene avargaa.medeej chadaxgui biz

  2. Харицлагагүй юмнуудаас болж гэмгүй хайран хүний амь нас хайран болжээ,ум мани бадми хум

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.