Төрийн байгууллагуудын ажил 8 цагаас эхлэнэ

Дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 08.00 цагаас эхлэн 17.00 цагт тарна.Өнөөдөр болсон Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор уг шийдвэрийг гаргажээ.Энэхүү шийдвэрээс өмнө  төр, захиргааны байгууллагууд 08.30-17.30 гэсэн цагийн хуваарийн дагуу ажиллаж байсан юм.Тус шийдвэр аравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилэх юм байна.

Сэтгүүлч Намуун

+ There are no comments

Add yours