Сүүлийн 6 жилийн хугацаанд зам тээврийн осолд 7410 хүүхэд өртсөн байна. Зам тээврийн ослын улмаас нийт 300 хүүхдийн амь нас хохирч, 7110 хүүхэд хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ. Насны байдлаар нь авч үзвэл 0-14 насны буюу ид хөгжиж, өсөн торниж буй хүүхдүүд зам тээврийн ослын улмаас хохирч байгаа нь судалгаанаас харагддаг.
2017 оны эхний 3 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 13 хүүхэд амь насаа алдаж, 34 хүүхэд хүндэвтэр, хүнд байдлаар гэмтсэн байна. Судалгаанаас үзэхэд нас барсан хүүхдийн 92 хувь нь орон нутагт автомашинд зорчигч хэлбэрээр, гэмтсэн хүүхдийн 52 хувь нь нийслэлд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртжээ.
Харин 31.8 хувь нь автомашинд зорчиж явахдаа, 2.5 хувь нь дугуйтай явах үедээ зам тээврийн осолд өртжээ. Зам тээврийн ослын 90 гаруй хувь нь сургуулиасаа гэр рүүгээ, гэрээсээ сургууль руугаа явах замдаа өртсөн байна.
Д/д | Бүртгэгдсэн осол | Гэмтэл бэртэл авсан хүүхэд | Нас барсан хүүхэд | Хүнд, хүндэвтэр гэмтэл авсан хүүхэд |
2011 | 617 | 656 | 28 | 131 |
2012 | 962 | 935 | 40 | 162 |
2013 | 959 | 970 | 43 | 183 |
2014 | 1218 | 1231 | 37 | 197 |
2015 | 1195 | 1164 | 48 | 233 |
2016 | 1112 | 1089 | 54 | 225 |
Нийт | 6063 | 6045 | 250 | 1131 |
Сэтгүүлч Намуун
+ There are no comments
Add yours