Шүүх засаглалд шударга ёс тогтоохыг шаардана

“Иргэдийн Шударга Шүүх” ТББ-аас ирэх сарын 29-нд Эрх чөлөөний талбайд “Шударга шүүх Монголыг аварна” цуглааныг зохион байгуулах болжээ.

Монгол улсад гэмт хэрэг илрүүлэлт, шийдвэрлэлт хэт удаашралтай байгаа төдийгүй шүүх шударга бусаар ажиллаж, шүүх засаглалд авлигал газар авч байна хэмээн тус ТББ үзэж байгаа аж. Тиймээс цуглаанаар дээр дурьдсан асуудлуудыг шийдвэрлэх, иргэдийн эрхийг хамгаалж, шүүх засаглалд шударга ёс тогтоохыг төрийн өндөрлөгүүдээс шаардах аж.

Мөн үеэр “Яагаад шударга шүүх Монголыг аврах ёстой вэ” лекц болон “Шүүхийг шинэчлэе” сэдэвт цуврал хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Сэтгүүлч Намуун

+ There are no comments

Add yours