Их Хянганы нуруунаас эх авсан Халх голын савд хаврын шар усны үер дөрөвдүгээр сарын дунд үеэр хамгийн их хэмжээндээ хүрнэ. Энэ жил шар усны үерийн хэмжээ үерийн олон жилийн дунджаас даруй хоёр дахин их байх төлөвтэй байгааг УЦУОШГ-аас мэдээлжээ.

Гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-20 см нимгэрч, мөсөн дээгүүр ус урсах, мөс харлах, мөс байрандаа хайлах, зэрэг үзэгдэл идэвхжиж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө 10 градус болон түүнээс дулаан байх тул голын сав газар дахь цас эрчимтэй хайлж голын мөсний үзэгдэл эрчимжиж, мөсөн хахаа үүсэх улмаар хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан голын усны түвшин нэмэгдэж, ус эргээсээ хальж голын эрэг татам орчим усанд автах үзэгдэл ажиглагдаж байна. Иймд ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгүүлч Баясгалан

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.