Монгол залуугийн аялалын тэмдэглэлээс-2

Энэ газар  манайхаар бол модны 2-ын Түндэмүн гэсэн үг. Гэхдээ түндэмүнийг бодвол 100 дахин сайжруулсан ориг хувилбар нь гэж хэлж болох юм.. Үүднээсээ эхлээд л битүү оочиртой байдаг газар.. Гэхдээ хамгийн мундаг нь дотроо маш гайхалтай зохион байгуулалттай энэ их хүнийг Нэгэн зэрэг бүх үйлчилгээгээр хангаж чадаж байгаа нь мундаг байгаамаа.. Энэ газрыг би дотроо “жаргалын газар” гэж нэрлэсэн хэхэ. Нүүрэн дээр бороо дуслаад л… уур савссан халуун усанд тэнгэрлүү хараад хэвтэж байна гээд төсөөлдөө гоё байгаа биздээ. :> Даанч тэнд утастайгаа орох боломжгүй тул зураг авч чадсангүй.
Тэнд хүссэн цагаараа байх боломжтой. Энэ газар ер нь бол нохойн битүү туурайнаас бусад нь бүгд байна. Цаг хэд болж байгааг мартуулдаг газар гэж бас хэлж болох юм хэхэ. Утсаараа авсан Ганц 2 зургаа орууллаа. үзэж сонирхоорой 🙂
Япончууд нээрээ ажилчин шоргоолз шиг мундаг ажилж чаддаг шигээ.. Хэрхэн зөв амарч чадхаа ч бас сайн мэддэг улсууд юмаа.. Энд л жинхэнэ амарсан шиг амрах газар юм билээ ???
Япон охин. Хөөрхөн охин байналээ. Нууцаар зургийн дарчихсан хэхэ. 🙂 — at Oedo Onsen In Odaiba.
Идсээр л явна… хэхэ — at Oedo Onsen In Odaiba.
 
Япон охид. Хоолоо хүлээнгээ сээлпий хийж байх шиг байна. — at Oedo Onsen In Odaiba.
Нарантуул зах шиг л битүү хүнтэй газар. Ганц 2 секунд л өөр тийшээ харчихвал хамт яваа хүмүүсээсээ төөрөөд алга болчихмоор олон хүнтэй газар. Ядаж байхад бүгдээрээ адилхан хувцастай 🙂) Энэ гэхдээ гадаа биш шүү. Дотор газар явж байгаа шүү 🙂 их том ? — at Oedo Onsen In Odaiba.
Бяцхан тоглолт болж байна. Намайг олж харж байна уу. :> харж чадахгүй байгааздээ 🙂) аргагүй шүү дээ. Би зураг авч байгаам чинь ? — at Oedo Onsen In Odaiba.
GEE-гийн поозыг авав хэха ?
Энэ их гоё хэсэг. Ус нь халуун. Гадаа харин сэрүүн байгаа. Гэхдээ энд байгаад л баймаар наяс юм билээ..
— at Oedo Onsen In Odaiba.
Гоё байгааз.. ( ◠‿◠ ) — at Oedo Onsen In Odaiba.
Ингээд л суугаад баймаар ^^ — at Oedo Onsen In Odaiba.
Энэ бол амралтын заал. Хүн бүрийн суудал зурагттай. Бүгд хүссэнээ үзэж байгаа ч. Яг л номын сан шиг чимээгүй байдаг гээд боддоо. Зүү унахад сонсогдмоор тийм нам гүн. (^。^) — at Oedo Onsen In Odaiba.
За сайхан амраарай. Удахгүй уулзая. 🙂 — at Oedo Onsen In Odaiba.
Бичсэн: Золоо

1 Comment

Add yours

+ Leave a Comment