Авилгатай тэмцэх газраас сургалт зохион байгууллаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ажилтан, албан хаагчдад “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг сурталчилж, авлигын эсрэг ажлыг эрчимжүүлэх чиглэлийн дагуу ажлын хэсгийн хоёрдугаар баг ажиллаж эхэлсэн талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус багийн төлөөлөгч Авилгатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн ажилтан Н.Батчулуун, Урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтан Д.Тэрбиш нар сургалт хийлээ.

Сургагчид “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн зорилтуудыг танилцуулж,тэдгээрт туссан шударга хариуцлагатай,нийтийн албыг бэхжүүлэх, ёс зүйг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, хүртээмжтэй үр ашгийг нэмэгдүүлэх, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Түүнчлэн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хэрхэн гаргах, мэдүүлэг гаргахдаа юуг анхаарах талаар тайлбар өгч, сонирхсон асуултанд хариуллаа.

Эх сурвалж: УУХ

+ There are no comments

Add yours