Олон нийтийн цагдаагийн шалгаруулалтад тэнцсэн 31 иргэн сургалтад хамрагдлаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2017 онд нийслэлийн хэмжээнд ажиллах олон нийтийн цагдаагийн орон тоог баталсан.

Олон нийтийн цагдаа нар Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвд 21 хоногийн хугацаатай сургалтад хамрагдсан юм. Тэд нийслэлийн хороодод гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг сахиулах, хууль тогтоомжийг иргэд олон нийтэд сурталчлах чиглэлээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллана.

Шинэчлэн батлагдсан Цагдаагийн албаны тухай хуульд нутгийн өөрөө удирдах байгууллага нь оршин суугч иргэд, цагдаагийн байгууллагын санал, хүсэлтийг үндэслэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд олон нийтийн цагдаа ажиллуулж болно гэж заасан. Мөн хуулийн 63 дугаар зүйлд эрх, үүргийг хуульчилж өгсөн байдаг.

Эх сурвалж: ЦЕГ

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.