УИХ-ын чуулган өнөөдөр 15.00 цагт хуралдаж, дөрвөн хуулийн төсөл хэлэлцэж, Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор товлосон байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын банк санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдвээр мэдээлэл хийх юм байна.

Мэдээллийн дараа чуулганаар 2017 оны төсвийн тодотгол, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн хэлэлцэх асуудлын жагсаалтад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” тогтоолын төсөл багтжээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.