Байнгын хороо хуралдана

Байнгын хороо хуралдана

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Тухайлбал, УИХ-ын Төсвийн байнгын хороо 09.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж, 2017 оны төсвийн тодотгол, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэнэ.

Мөн энэ цагт Хууль зүйн байнгын хороо “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх аж. Харин “В” танхимд болох Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.