Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо чухал

 “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт онол, практикийн бага хурлыг Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж байна.

Хуралд Улсын Их Хурал, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, төрийн болон төрийн бус 26 байгууллагын төлөөлөл, Цагдаагийн байгууллагын удирдах ажилтнууд оролцож байгаа. Онол практикийн бага хуралд оролцогчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, энэ ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг онцлон ярьцгаалаа. Мөн иргэд, олон нийтйин байгууллагын   үйл ажиллагааг нь нэгтгэн цогц бодлогоор хангах, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлаар харилцан санал бодлоо солилцож байна.

+ There are no comments

Add yours