Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд Н.Номтойбаяр амьжиргааны төвшин тогтоох судалгааны талаар мэдээлэл хийлээ. Улс орон даяар амьжиргааны төвшин тогтоох судалгааы ажил үргэлж байгаа билээ.

Энэхүү судалгаанд 739 мянган айл өрхийн 81 хувь буюу 600 мянган айл өрхийг хамруулах бөгөөд 10 мянган орчим хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг ажиллаж байгаа ажээ. Судалгаанд хамрагдалгүй үлдсэн айл өрхүүд ирэх сарын 1-нээс хойш хүсэлт гаргаж хамрагдах боломжтой юм байна.

Тус  аяны гол зорилго нь айл өрхүүдийн амьжиргааны төвшиг тогтоож халамжийн үйлчилгээг зорилтод бүлэгт хүргэх, Халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулахад оршиж байгааг Н.Номтойбаяр сайд хэллээ.

 Тэрээр цааш хэлэхдээ “Зарим айл амьжиргааны төвшин тогтоох судалгаанд хамрагдахаас татгалзаж байна. Амьдрал ахуй нь харьцангуй боломжтой айл өрхүүд халамж авч байгаа нь ажиглагдсан. Танил талаа ашиглаад халамж авч байгаа эдгээр айл өрхүүд судалгаанд хамрагдахаас татгалзаж байна.

Мөн иргэд судалгаанд хамрагдахдаа мэдээллээ буруу өгч байна. Туршилт судалгаа хийж үзэхэд 298 айл өрх тус бүр гурав ба түүнээс дээш өрөө байртай байж орон сууцгүй түрээсийн орон сууцанд амьдардаг гэж хэлэх жишээтэй. Ингэж худал мэдээлэл өгснөөр төрийн хадгаламжийн бодлого зорилтод бүлэгтээ хүрч чадахгүй. Цаашлаад ядуурлыг бууруулахад саад учруулж байна гэсэн үг. Тиймээс хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Худлаа хэлж халамжийн мөнгөнөөс авна гэдэг хулгай хийж байгаагаас ялгаагүй үйлдэл” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.