Гадаадад сонгуулийн 46 салбар комисс байгуулна

Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг зургадугаар сарын 10-11-ний өдөр авна. Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ,  ОХУ,  БНХАУ зэрэг улсад нийт 46 салбар комисс байгуулахаар болжээ.

Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах төв комисс хамтран өчигдөр онлайн сургалт зохион байгуулсан байна.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комисст ажиллах албан хаагчдад зориулсан ийнхүү сургалтыг нээж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэлсэн үгэндээ сонгуулийн хууль тогтоомж, журмыг сайтар судлах, сонгууль зохион байгуулахтай холбоотой төсөв, зардлыг журмын дагуу зөв зүйтэй зарцуулах, санал авах өдөр цагийг хатуу баримталж ажиллах, бичиг баримтын хөтлөлтөд анхаарах зэрэгт анхаарахыг зөвлөлөө.

+ There are no comments

Add yours