УИХ-ын гишүүн С.Жавхлан чуулганы нээлтэд оролцохгүй

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Хэсэг хугацаанд амсхийж, тарж одоод байсан гишүүд ч цуглажээ. Харин УИХ-ын бие даагч гишүүн С.Жавхлан хаврын чуулганы нээлтэд оролцохгүй гэдгээ мэдэгдэв. Тэрээр хэлэхдээ“Ханш нээгдсэн цаг мөчид УИХ-ын танхимд гэхээс илүү уул усныхаа овоон дээрээс монгол түмэндээ үнэнээр мэндчилсэн нь зөв гэж үзлээ. Та бүхнээ болон төрөө даатгаж, уул ус, овоондоо үнэнийг өчих болсон цаг гэж мэдэрсэн. Тиймээс хаврын чуулганы нээлтийн үеэр Бурхан Халдун хайрхан дээр байх болно” хэмээжээ.

+ There are no comments

Add yours