М.Энхболд: 580 сая ам.долларын өрөө төлсөн

УИХ-ын 2017  оны хаврын ээлжит чуулганы  М.Энхболд үеэр  “Чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүд 100 мянга гаруй иргэдтэй уулзалт хийж, Монголын нийгэм, эдийн засгийн хөгжил, цаашид хийх ажлуудаа танилцууллаа.

Тэрээр цааш ярихдаа “УИХ 2017 оны төсвийн тодотголыг батлахдаа хэмнэлтийн горимд шилжихэд онцгой анхаарч, Засгийн газар тууштай ажилласнаар эдийн засагт эерэг өөрчлөлт гарч байна. Тухайлбал, төсвийн тэнцвэржүүлсэн орлого нь энэ оны эхний хоёр сард 254.5 тэрбумаар давсан, татварын төлөвлөгөө 10 тэрбум төгрөгөөр давж, төсвийн ерөнхийлөн захирагч нар 154 тэрбум төгрөг хэмнэжээ.

Мөн 580 сая ам.долларын өрөө төлсөн. Энэ үеэр олон улсын хөрөнгө оруулагчид 3 тэрбум гаруй ам.долларын бонд худалдан авахад бэлэн буйгаа илэрхийлсэн. Бүгд Найрамдах Бангладеш Улсын нийслэл Дака хотноо болсон Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 136 дугаар чуулганд оролцож, Ази, номхон далайн орнуудын бүлгийг даргалах болсон.

Биднийг дэмжиж, туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.  Засгийн газар ОУВС-тай хэлэлцээ хийсний үр дүнд хөтөлбөр хэрэгжихээр болсон. Энэ нь урд  гарсан алдаа дутагдлыг дүгнэж, эдийн засгийн хүндрэлийг даван туулж, хөрөнгө оруулагчийг татах, иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд нааштай үр дүн өгнө гэдэгт итгэлтэй байна” гээд Монгол Улсыг дэмжиж, тусалж ирсэн улс орнуудад УИХ-ын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

+ There are no comments

Add yours