Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд

Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар 34 асуудлыг хэлэлцэхээр УИХ-ын дарга М.Энхболд захирамжилсан байна.

 Хаврын чуулган ирэх сарын 5-нд нээлтээ хийх бөгөөд хэлэлцэх асуудлын дараалалд,

 -Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл

 -“Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгдсэн тайлан

 -“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

 -Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

 -Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл

 -Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл

 -Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

 -Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

 -Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

 -Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл

 -“Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

 -“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

 -Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

 -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл

 -Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл

 -Казиногийн тухай хуулийн төсөл

 -Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

 -Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

 -Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

 -Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл

 -Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл

 -Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл

 -Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

 -Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

 -Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл

 -Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл

 -Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл

 -Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

 -Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл

 -Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл

 -Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл

 -Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл

 -Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

 -Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл

 -Бусад

+ There are no comments

Add yours