Элчин Сайд М.Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа

Элчин Сайд М.Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд М.Ахмет Язалыг өнгөрсөн сарын 31-нд Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ БНТУ-ын Элчин сайдтай уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн, цаашдын харилцаа, хамтын ажиллагааны төлөв, чиглэлүүдийг хэлэлцэн, харилцан ярилцаж, санал солилцов. Хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа 1999 онд тогтсноос хойш уламжлалт сайн харилцаа, хамтын ажиллагаа өндөр төвшинд гарсныг талууд уулзалтын эхэнд цохон тэмдэглэв.

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Цэргийн санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд манай Зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжиж буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлж байгаад БНТУ-ын Засгийн газар, БХЯ-д талархалаа илэрхийлээд энэхүү сэтгэлийн тусламжаар ирж буй тоног төхөөрөмж, материал нь Зэвсэгт хүчний шинэчлэлд чухал ач холбогдолтой байгааг дурдав. Уулзалтын төгсгөлд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийллээ.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.