Санкт-Петербург хотод болсон дэлбэрэлтэд монгол иргэд өртөөгүй

ОХУ-ын Санкт-Петербург хотод өчигдөр буюу 4 дүгээр сарын 3-ны өдрийн 14.30 цагийн орчимд Сенная плошадь-Технологический институт гэх метроны хоёр буудлын хооронд тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас 11 хүн амь эрсдэж, 47 хүн шархдсан.

Дэлбэрэлт болсонтой холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зүгээс Санкт-Петербург хотод оршин суугаа монгол иргэдтэй шуурхай холбоо тогтоон шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.

Уг дэлбэрэлтэд монгол иргэд өртсөн талаарх мэдээлэл бүртгэгдээгүй. Санкт-Петербург хотод манай улсын 300 орчим иргэн оршин сууж байгаагаас дийлэнх нь оюутнууд гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

+ There are no comments

Add yours