Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон аймаг, нийслэл, сум дүүргийн дарга нарыг сонгох сонгуулийн санал хураалт өчигдөр орон даяар зэрэг явагдлаа. Үүний өмнө Ардчилсан намын дотоод сонгуулийг зохион байгуулах хорооноос нэр бүхий хүмүүсийг сонгуульд өрсөлдөх эрхийг нь түдгэлзүүлсэн бөгөөд тэдний нэг нь УИХ-ын гишүүн асан С.Баярцогт. Түүнийг оффшор данстай байсан гэх шалтгаанаар сонгох, сонгогдох эрхээс түдгэлзүүлсэн төв намын шийдвэрийг Сэлэнгийн Ардчилсан намынхан хүлээн зөвшөөрөөгүй байна.

Тиймээс саналын хуудаснаас С.Баярцогтын нэрийг хасах шийдвэрийг хүлээж авалгүй сонгуулийг зохион байгуулжээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.