Сүхбаатар аймгийнхан сонголтоо баталгаажуулахыг шаардлаа

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо “Сүхбаатарчуудын сонголтыг баталгаажуул” уриатай жагсаал зохион байгуулж байна. Жагсаалыг тус аймгийн Ардчилсан намынхан зохион байгуулж буй ажээ.

Сүхбаатарчууд 2016 оны Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулиар Дарьганга суманд үнэмлэхүй ялалт байгуулсан Паламын Мөнхжаргалын бүрэн эрхийг Сүхбаатар аймгийн МАН хүлээн зөвшөөрөхгүй байгааг эсэргүүцэж, хийсэн сонголтыг нь хүндэтгэн үзэж, сонголтыг нь баталгаажуулахыг МАН-ын дарга М.Энхболдоос шаардаж байгаа аж. Энэ удаагийн жагсаалд Сүхбаатар аймгийн сум тус бүрээс төлөөлөл оролцож байгаа юм байна. Тэд 10 хоногийн хугацаанд сонголтоо баталгаажуулахыг шаардаж байгаа юм байна.

http://www.news.mn

+ There are no comments

Add yours