Он гарсаар улсын хэмжээнд нийт 886 удаагийн объектын гал түймэр гарч, 3,6 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Түймрийн улмаас 15 хүн нас барж, 12 хүн түлэгдэж гэмтэн 26 толгой мал хорогдож, 436 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч гал сөнөөгчид 91 хүний амь насыг, аж ахуйн нэгж, байгууллагын 3,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 12,2 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 25,1 хувиар өссөн аж.

Нийслэл хотод нийт 574 удаагийн гал түймэр гарч, 1,5 сая төгрөгийн хохирол, орон нутагт 281 удаагийн гал түймэр гарч, 2,1 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

ОБЕГ

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.