Оффшорчдын эсрэг жагсаал боллоо

Ард түмний онц зөвлөлөөс  “Оффшорын эсрэг нэгдсэн хөдөлгөөн”-ийг байгуулж төр засагт хандан хэд хэдэн удаа мэдээлэл, мэдэгдэл гаргаад байгаа.  Тус хөдөлгөөнөөс удирдан өнөөдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулж байна.

   

Ард түмний онц зөвлөлийг үүсгэн байгуулагч, жагсаалын ерөнхий зохицуулагч, Оффшорын эсрэг хөдөлгөөнүүдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн С.Батчулуун цуглааныг нээж ” “Монгол Улсын нь жилийн төсөв 3.5 тэрбум доллар байхад оффшорчдын дансанд 17 тэрбум доллар байна . Арван долоон тэрбум доллар бол асар их мөнгө! Монголын гадаад өр 25 тэрбум доллар болж нэг монгол хүнд ноогдох өр 20 , 000, 000 сая төгрөгт хүрлээ.
Иймээс бид босохгүй бол, шаардахгүй бол, шалгахгүй бол энэ оффшортой олигархи болсон улс төр бизнесийн бүлэглэлийн нөхөд эх орон, газар нутаг, ард түмнээр минь тоглосоор л байх болно.
Монгол цустай эсэх нь эргэлзээтэй хэдхэн олигархи монголын газар нутгийн, байгалийн баялагыг зарчихсан, тэр мөнгөө гадны банканд аваачиж нуусан, бидний үр хүүхэд ач, зээ хойч үе минь ямарч баялаггүй ухсан нүх, улаан шороотой үлдэж, эх орон, тусгаар тогтнолоо алдаж, гадны колони болох замруу хөтөлж байна” гэж хэллээ.

+ There are no comments

Add yours