БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Бүгд Найрамдах Куба улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах хүсэлтээ тус улсаас Монголд суугаа Элчин сайд Раул Дэлгадо Консепсионд илэрхийлжээ.

Тэрбээр өчигдөр буюу энэ сарын 30-нд Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг хүлээн авч уулзсан байна. Зоогийн газрын зөөгчөөс эхлээд буудлын хүлээн авагч, хөтөч гээд аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэх тусгай их сургууль бүхий Куба улс өнгөрсөн он 4 сая гаруй жуулчин хүлээн авч, эдийн засагтаа 6.5 тэрбум ам.долларын орлого оруулжээ. Монгол Улс мал аж ахуй, уул уурхай дээр түшиглэсэн эдийн засагтай. Тиймээс аялал жуулчлалд тулгуурлан эдийн засгаа хөгжүүлэх шаардлагатай байгааг Д.Оюунхорол сайд онцолсон байна. Мөн БНКУ-ын Аялал жуулчлалын яамтай хамтран ажиллахад бэлэн хэмээв.

Элчин сайд Раул Дэлгадо Консепсион, “Зөвлөлт холбоот улс задран унах хүртэл Кубийн экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нь элсэн чихэр байсан байна. Үүнээс хойш аялал жуулчлалаа асар богино хугацаанд хөгжүүлж чадсанаар өдгөө жилдээ дөрвөн сая гаруй жуулчин хүлээж авдаг, жуулчлалаараа тэргүүлэгч орнуудын нэг болж чадсан. Монгол Улс үзэсгэлэнтэй байгаль, соёл урлагийн асар их өвтэй. Тиймээс танай орны аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд бид бүхий л талаараа дэмжин, хамтран ажиллана” гэв.

zasag.mn

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.