Оюутолгойн ордыг ашиглахтай холбоотой тулгамдсан асуудлыг хэлэлцэв

Хуралд Рио Тинто компанийг Төлөөлөн удирдах зөвлөлд нь төлөөлж байгаа гишүүд танилцуулга хийж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Оюутолгойн тулгамдсан зарим асуудлыг зохицуулан зохих журмын дагуу шийдвэрлүүлэх, биелэлтийн явцын талаар санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 40 дүгээр захирамжаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Даажамбаар ахлуулан байгуулсан юм.

Ажлын хэсэг дотроо хоёр дэд хэсэгтэй. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаагаар ахлуулсан хэсэг татвар хураалт, ногдол ашгийг нэмэгдүүлэх боломжийг судлан, санал боловсруулах үүрэгтэй. Харин Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн ахалсан хэсэг хөрөнгө оруулалтын гэрээнүүд, төлөвлөгөөний хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга замын талаар судлан танилцуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

+ There are no comments

Add yours