ОБЕГ болон ЦУОЖГ-аас ойрын өдрүүдэд нийт нутгаар дулаан байх тул цас эрчимтэй хайлж шар усны үерийн аюулд өртөж болзошгүйг анхааруулж байна.

Өнгөрсөн долоо хоногийн эхний өдрүүдэд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар 2-4 хоног үргэлжлэн их хэмжээний цас орсон. Ялангуяа Өмнөговийн Ноён сум, Баянхонгорын Баянхонгор хот орчимд хамгийн их 36-37мм цас оржээ. Мөн  Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар 1-2 хоног үргэлжлэн хүчтэй цасан шуурга шуурлаа. Ийнхүү их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсны улмаас цасан бүрхүүлийн зузаан цаг уурын ажиглалтын талбайн хэмжилтээр 30-40см-ээр, хонхор хотгор газраараа 80-100см-ээр нэмэгдсэн байна. Ойрын өдрүүдийн дулаарлаар  цас эрчимтэй хайлж шар усны үер үүсч болзошгүй байгааг иргэд анхаарууштай, сэрэмжтэй байх нь чухал боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.