Чөлөөт бөхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнбаасан гарагт эхэлнэ

Чөлөөт бөхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнбаасан гарагт эхэлнэ

 Чөлөөт бөхийн 2017 оны Монгол Улсын залуучуудын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 2-нд Спортын төв ордонд болно.

Энэ удаагийн ЗУАШТ-ийг  “Арж капитал” ХХК-ийн нэрэмжит болгон зохион байгуулах юм. Тус тэмцээнд 1997 оны 1 дүгээр сарын 1-нээс 1999 оны 12 дугаар сарын 31-нд төрсөн охид, хөвгүүд оролцох эрхтэй.

2017 оны залуучуудын улсын аварга болсон тамирчид ирэх зургадугаар сард Тайваньд болох Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн, мөн долдугаар сарын сүүлчээр  Финланд улсад зохион байгуулах чөлөөт бөхийн Дэлхийн залуучуудын АШТ-д хүч, ур чадвараа сорих юм

Эх сурвалж: БСШУСЯ

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.