Түргэний тэрэгтэй мөргөлдлөө

Өнөөдөр  Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, Монгол Улсын их сургуулийн уулзварт “Приус 11” маркийн  автомашин түргэн тусламжийн тэрэгтэй мөргөлдсөн осол гарсан байна.

Түргэн тусламжийн машинд азаар  өвчтөн яваагүй байжээ. Жолооч болон эмч  ч бэртэл аваагүй бөгөөд уг ослын шалтгааныг тодруулахаар тус дүүргийн замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгаж  байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд “Түргэний тэрэгт зам тавьж өгөөгүй жолоочийг 19200 төгрөгөөр торгоно” гэж заажээ. Хуулиар  гал унтраах болон яаралтай түргэн тусламжийн машинд жолооч нар зам тавьж өгөх ёстой гэж заасан байдаг.

+ There are no comments

Add yours