Монголын хүний төлөө намыг энэ сарын 27-нд Улсын дээд шүүхээс бүртгэж авсан. Тус нам улсад бүртгэлтэй 25 дахь нам болсон гэдгээ өнөөдөр зарлаж, Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

Монголын хүний төлөө нам нь төрд тавих иргэний хяналтын тогтолцоог бүрдүүлэхээр хоёр хоногийн өмнөөс албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Энэ үеэр МХТН-ын дарга Х.Бат-Ялалт хэлэхдээ, “Манай нам хүнлэг энэрэнгүй, хүн төвтэй иргэний эрх зүйт нийгмийг байгуулах зорилго тавьж ажиллана. Иргэний хяналтыг төрийн албан хаагчдын сахилга бат, ёс зүй, төрийх болон нийтийн хөрөнгийн зарцуулалт, хууль тогтоомжийн биелэлт зэрэг чиглэлээр хэрэгжүүлж эрх баригч намуудын сөрөг хүчин болж ажиллана” гэлээ.

Уг нам Анхдугаар их хурлаа ирэх арванхоёрдугаар сарын 10-нд хийх бөгөөд 2042 онд ард түмнээрээ ажлаа дүгнүүлж цаашид ажиллах эсэхээ шийдэх ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.