Евразийн  гишүүн орнуудад Монгол бүтээгдэхүүнийг гаргахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв

Евразийн  гишүүн орнуудад Монгол бүтээгдэхүүнийг гаргахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв

Евразийн эдийн засгийн комиссын техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешков тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Тэрээр айлчлалын хүрээнд  Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори болоод мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ “Монголчууд сайн ажиллаж байна. Махны үйлдвэрийн чиглэлээр олон зүйлд өөрчлөлт орсныг  үнэлж байгаагаа илэрхийлжээ.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн  “2010, 2012, 2014, 2016 онд Евразийн эдийн засгийн холбоонд санал тавьж, экспертүүдийн бүрэлдэхүүн  ирж ажиллаж байсан. Энэ удаа Евразийн гишүүн орнуудад Монгол Улсаас мах махан бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнийг гаргахад эдгээр орнуудаас тавигдах шаардлагуудыг танилцуулж буйгаараа онцлогтой. Монгол улс, Евразийн эдийн засгийн комиссын хооронд мал амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний экспорт, импортын хэмжээг нэмэгдүүлэх, гадаад худалдаанд учирч буй саадыг арилгах, лабораторийн шинжилгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх боломжийг бүрдүүлэх асуудлыг энэ удаагийн айлчлалын үеэр хөндөж ярилцана. Цаашид бид бүх чиглэлээр хамтран ажиллаж, техникийн зохицуулалтыг хийж чадвал гадаад худалдаанд тулгарч буй саад, тотгорыг арилгаж, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаа улам өргөжинө гэдэгт  итгэл төгс байна” гэв.

Мөн үеэр  ХХААХҮЯ-наас үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг Евразийн  гишүүн ОХУ, Армен, Беларусь, Казахстан, Киргиз улсын зах зээлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.