“Багануур-Улаанбаатар цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын төсөл”-ийн явц, цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан уг төслийн концессын гэрээний хэлэлцээг сонирхсон этгээдтэй дахин хийж, концессын гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов.

“Багануур-Улаанбаатар цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын төсөл”-ийг хэрэгжүүлэх уралдаант шалгаруулалтыг 2016 оны нэгдүгээр сард зарлан, гуравдугаар сард төслийн саналын материал хүлээн авсан боловч, шаардлага хангасан компани шалгараагүй тул шалгаруулалтыг хүчингүй болгоод байсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.