Нийслэл, дүүргээс гаргасан бүх шийдвэр ил боллоо

Нийслэлийн хэмжээнд 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Үүний хүрээнд өнөөдөр Хангард ордонд нийслэлийн харьяа байгууллагууд болон нутгийн захиргааны байгууллагууд, дүүргүүдэд ажиллаж байгаа хууль, эрх зүйн ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн болж байна.

 Зөвлөгөөний үеэр Нийслэлийн эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан буюу www.ublegal.mn цахим хуудасны албан ёсны нээлт боллоо.

 Энэхүү мэдээллийн сангаас хуулийн мэргэжилтнүүд болон иргэд нийслэлийн харьяа байгууллагууд болон нутгийн захиргааны байгууллагууд, дүүргүүдээс гаргаж байгаа захиргааны хэм хэмжээний актууд, бусад бүх шийдвэрүүдийг авах боломжтой юм байна. Мөн нийслэл, дүүргээс гаргасан шийдвэр болон үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн мэдээлэл ч байрших аж.

+ There are no comments

Add yours