Улсын хэмжээнд өнгөрсөн онд 138 удаагийн ой хээрийн түймэр гарч, байгаль, экологид 10.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан талаар БОАЖЯ-наас “Ой хээрийн түумрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийг сайжруулах зарим асуудал-2017” сэдэвт хурлын үеэр мэдээлэв.

138 удаагийн түймэрт 31.3 мянган га талбайн ой, 3.2 сая га хээрийн талбай өртсөн байна. Мөн дөрвөн хүн нас барж, 41 айлын гэр, байшин,  64 өвөлжөө, хашаа, 6143 толгой мал, 6 автомашин 27 мянга 766 боодол өвс шатжээ. Уг үзүүлэлтийг 2015 онтой харьцуулахад түймрийн тоо 2.5 дахин, байгаль экологи, иргэд аж ахуйн нэгжийн өмч хөрөнгөд учирсан хохирол, гал түймэр унтраасан зардал 5.8 дахин буурсан байна.

Эдгээр тоонуудаас харахад манай оронд зөвхөн нэг жилд гарсан ой, хээрийн түймэрт олон мянган га ой мод, бэлчээрийн чухал ач холбогдол бүхий газар нутгууд өртөн байгаль, экологид асар их хохирол учирч, иргэдийн аж амьдралд түймрийн үзүүлж буй сөрөг нөлөөлөл улам ихэссээр байгаа юм. Ой хээрийн түймэр гарах шалтгааны 96 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болдогийг мэргэжилтнүүд тогтоожээ. Иймээс орон нутгийн түвшинд сургалт зохион байгуулах, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх замаар ойн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг холбогдох албаныхан хэллээ. Мөн хөрш орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар хил дамнасан гал түймэртэйитэмцэх хэрэгтэй гэдгийг Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөрийн зохицуулагч Б.Хишигжаргал илтгэлдээ онцоллоо.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.